Регионы
Новости

Сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

08 Января, 2016
427


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт багтсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VII удаагийн тэмцээнийг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд сургууль, дүүрэг, бүс, нийслэл, олон улс гэсэн 5 үе шаттайгаар бага, дунд, ахлах насны ангилалаар зохион байгуулж байна.

 Нэгээс гуравдугаар шатны тэмцээнүүд 2015 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар дуустал явагдсан. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд 2016 оны 01 дүгээр сарын 12 – 18-ны өдрүүдэд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтуудад оролцох юм. Медалийн төлөөх буюу шигшээ тоглолтуудыг 2016 оны 02 дугаар сарын 18-нд Буянт Ухаа спортын ордонд хийхээр төлөвлөж байна.

 Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох багуудын тоглолтын сугалааг сугалах торгон мөч өнөөдөр буюу 2016.01.05-ны өдөр ирээд байна.

 Энэ удаагийн “Сурагчдын лиг”-ийн анхан шатны тэмцээнүүдэд 9 дүүргийн 112 сургуулийн 4797 багийн 52638 сурагч оролцсон нь өмнөх жилийнхээс 816 баг буюу 9754 сурагч нэмэгдсэн байна.

 Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 112 сургуулийн 578 багийн 6948 сурагч оролцсон бол нийслэлийн шигшээ тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн шилдэг 96 багийн 1152 тамирчин өрсөлдөнө.

 Энэ удаагийн лигийн тэмцээнд ерөнхий боловсролын улсын сургуулиудаас гадна хувийн сургуулиуд оролцож байгаагаараа бусад жилүүдийнхээс онцлог юм.

 Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын “Кэс-Баскет” ТББ-тай хамтран зохион байгуулж буй өрсөлдөөн, оролцогч ихтэй энэхүү лигийн тэмцээний ТОР – 96 багийн сугалааг хоёр дахь удаагаа олон улсын жишгээр нээлтэй болгож, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багуудын багш-дасгалжуулагч нар оролцож байна

Зохиогч: http://sport.ub.gov.mn/?p=5668 & http://www.azjargal.mn/10005376