“Улаанбаатар лиг”-т 85 000 сурагч өрсөлдөж байна

Улаанбаатар хотын сурагчид сагсан бөмбөгийн спортоор амьсгалж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр эхэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” байгууллагатай хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар лиг” ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдгоороо онцлогтой. Таван үе шаттай үргэлжилж буй тэмцээнд өнөө жил Улаанбаатар хотын есөн дүүргийн 121 сургууль, 6413 багийн 85 000 сурагч бага (10 хүртэлх нас), дунд (11-14), ахлах (15- 18) насны ангилалд оролцож байна.

24-нд дуусах “Улаанбаатар лиг”-т түрүүлсэн баг дөрөвдүгээр сард ОХУ-д болох “Сурагчдын лиг” тэмцээнд оролцох эрх өвөртөлнө.

Манай тамирчид “Сурагчдын лиг”-т ийм амжилт гаргасан

  • ОХУ-д болсон анх удаагийн тэмцээнд Ю.Бүрэгтэгш багштай арваннэгдүгээр сургуулийн хөвгүүд 34 багаас 23, Г.Нэргүй багштай 18 дугаар сургуулийн охид 18 дугаар байрт шалгарч, Э.Чимэддолгор шилдэг тоглогч болсон.
  • Самара хотод зохион байгуулсан хоёр дахь удаагийн тэмцээний хөвгүүдийн ангилалд Д.Есөнцагаан багштай гуравдугаар сургуулийн багийнхан 16, Г.Нэргүй багштай эмэгтэй сагсан бөмбөгчид 15 дугаар байр эзэлсэн.
  • Гурав дахь удаагийн тэмцээнд С.Мөнхцэцэг багштай хөвгүүдийн баг ес, Ж.Түмэнжаргал багштай “Эрдмийн оргил”-ын охид 12 дугаар байрт шалгарч, М.Булбул шилдэг тоглогчийн шагнал хүртсэн.
  • Дөрөв дэх удаагийн тэмцээнд С.Сүхээ багштай 48 дугаар сургуулийн хөвгүүд 14, Б.Дамба багштай охид зургадугаар байр эзэлж байв.
  • Москва хотод болсон тав дахь удаагийн тэмцээнд Б.Үүрдсайхан
  • багштай “Боловсрол” цогцолбор сургуулийн хөвгүүд долоо, У.Гэрэлт-Од багштай 52 дугаар сургуулийн охид 13 дугаар байрт шалгарчээ.
  • VI дахь удаагийн тэмцээнд Б.Лхагваа багштай “Ирээдүй” сургуулийн
  • хөвгүүд ес, Б.Үүрдсайхан багштай “Боловсрол” цогцолборын охид 11 дүгээр байрт орсон.
  • Долоо дахь удаагийн тэмцээнд Б.Дэлэг багштай гуравдугаар сургуулийн хөвгүүд 15, Д.Лхагваа багштай “Ирээдүй” сургуулийн охид хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв.
  • VIII дахь удаагийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон Б.Дэлэг багштай гуравдугаар сургуулийн “Мон магнит” багийнхан 11, Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Гүн галуутай” сургуулийн хөвгүүд 10 дугаар байрт шалгарсан.
  • Өнгөрсөн жил Б.Үүрдсайхан багштай, Багануур дүүргийн “Гүн галуутай” сургуулийн “Гүн галуут” багийн хөвгүүд зургаа, Э.Болорцэцэг багштай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Spark” багийн охид 18 дугаар байр эзэлсэн.

 

Другие новости