Новогоднее украшение 1
Новогоднее украшение 1
Новогоднее украшение 2

ЕБС-ийнсагсанбөмбөгийн ”Сурагчдын лиг”7 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдлаа

Нийслэлийнерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн 7 дахь удаагийн тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” байгууллага, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоотой хамтран 5 үе шаттай, 3 насны ангиллаар 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 18-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 4797 багийн52638 сурагчоролцсон бол нийтдээ 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 81158 сурагч давхардсан тоогоор оролцлоо.

Ерөнхийболовсролынсургуулийнсурагчдынхүсэнхүлээдэгтэмцээнүүдийннэгсагсанбөмбөгийн “Сурагчдынлиг” тэмцээнийшигшээтоглолтууд2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 02 дугаар сарын 18-ны хооронд зэрэг явагдаж, шувтаргын тоглолтууд 02 дугаар сарын 18-ны өдөр “Буянт-Ухаа” спортынордондүргэлжилж, бага, дунднасныангиллынаваргабагуудтодорлоо.

Шигшээ тэмцээний хаалтын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцсон.

Энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулах хоёр талт хэлэлцээрт Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт гэрээнд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд тус тус гарын үсэг зурсан.

Уг нэр хүндтэй тэмцээнийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх, тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад 6 ширхэгээс бүрдсэн сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл (№ 6 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг, № 7 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.

Хаалтын ажиллагааны эхэнд энэ удаагийн сурагчдын лигийн бүх үе шатуудад баг тамирчдаа сайн зохион байгуулан оролцуулсан 10 багш, мэргэжилтнийг шалгаруулсан юм. Энэхүү шагналдБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн багш Д.Отгонжаргал, Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн багш Л.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш Д.Лхагваа, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн багш А.Сонинцэцэг, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Х.Батчулуун, Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн багш Н.Бямбадорж, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Н.Мөнхбаяр, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн багш Ж.Түмэнжаргал, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн багш Ц.Мөнгөнцоож нарыг шалгаруулж, Шилдгийн шилдэг”-ээр Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал тодорлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд багийн спортыг хөгжүүлж, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн ОХУ-ын ШБЛ “Кэс-Баскет” байгууллагын менежер Пермяков М.М-д өргөмжлөл гардууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр болсон «Шилдэг төгсөгчдийн баг», Сагсан бөмбөгийн үндэсний лигийн Алтан Дорнод «Алтайн Лидер»багийн халз тоглолт, тэмцээний аварга багийг таах тааврын уралдааны ялагч, «КЭС-БАСКЕТ» сагсан бөмбөгийн лигийн фэйсбүүк ялагчдыг тодруулж шагнах зэрэг шинэлэг арга хэмжээнүүд явагдлаа.

Сагсан бөмбөгийн үндэсний лигийн гурван удаагийн аварга Алтан Дорнод «Алтайн Лидер» багийн бүрэлдэхүүнд Доржпүрэвийн Бат-Орших, Отгонбаярын Очирбат, Энхбатын Дөлгөөн, Гэрэлийн Чинбат, Оюунболдын Цэлмэг, Мөнхбаярын Даваадорж, Бийшэндээгийн Урантулга, Бямбаагийн Даваа-Очир, Ганболдын Ундрах, Баярсайханы Сайнтөр, Боргилын Батзолбоо, Jake Anderson, Jamine Peterson, Chu Maduabum нар оролцсон.Багийн дасгалжуулагчаар Цэгэнжав, Цогтбаатар нар ажилласан.

Баганасныохидынбагаас:

1-р байртЖ.Түмэнжаргал багштай Налайх дүүргийн «Эрдмийн оргил» цогцолбор сургуулийн «Hawks» баг,

2-р байртГ.Азбаяр багштай Сонгинохайрхан дүүргийн «Ирээдүй» цогцолбор сургуулийн «Ирээдүйн одод» баг,

3-р байртС.Үнэнбат багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн «Return»баг,

4-р байртБ.Сугарцэцэг багштай Баянгол дүүргийн «Оюуны ундраа» цогцолбор сургуулийн «Мөнгөн цагираг»багшалгарсан бол

хөвгүүдийн багаас:

1-р байрт Ц.Мөнгөнцоож багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн «Return»баг,

2-р байрт Ц.Ванчигсүрэн багштай Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн «Хос эрэл» баг,

3-р байрт С.Доржпүрэв багштай Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн «ELITE» баг

4-р байрт Э.Оргил багштай Налайх дүүргийн «Голомт» цогцолбор сургуулийн «Голомт» багшалгарсан.

Энэ насны охидоос “Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн «Ирээдүйн одод» багийн тоглогч н.Намуун, “Шилдэг дасгалжуулагч”-аар Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн «Хаукс» багийн дасгалжуулагч Ж.Түмэнжаргал, хөвгүүдээс “Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн «Return» багийн тоглогч н.Мөрөн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн «Хос эрэл»  багийн дасгалжуулагч Ц.Ванчинсүрэн нар шалгарсан.

Дунднасныохидынбагаас

1-р байрт Ж.Түмэнжаргал багштай Налайх дүүргийн «Эрдмийн оргил» цогцолбор сургуулийн «Hawks» баг,

2-р байрт Г.Батцэнгэл багштай Баягол дүүргийн 19 дүгээр сургуулийн «Spark» баг,

3-р байрт Б.Рэнчиндорж багштай Баянгол дүүргийн40 дүгээр сургуулийн «Ирвэс-40» баг,

4-р байрт Д.Мядагмаа багштай Баянзүрх дүүргийн «Шавь» цогцолбор сургуулийн «Шавь» багэзэлсэн бол

хөвгүүдийнбагаас

1-р байрт Д.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн «Ирээдүй» цогцолбор сургуулийн «Ирээдүйн шонхорууд» баг,

2-р байрт Бүрэнтэгш багштай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн «Magic ball» баг,

3-р байрт С.Ананд багштай Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн «Мөрөөдөл» баг,

4-р байрт Д.Эрдэнэ-Очир багштай Баянзүрх дүүргийн «Шинэ Монгол» сургуулийн «Шинэ Монгол» баг тус тус шалгарлаа. 

Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Налайх  дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн «Хаукс» багийн тоглогч н.Алтанзул, “Шилдэг дасгалжуулагч”-аар Баянголдүүргийн19-р сургуулийн“Спарк” багийн багшГ.Батцэнгэл, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн «Magic ball» багийн тоглогч н.Амгаланбаяр, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн «Ирээдүйн шонхорууд» багийн дасгалжуулагч Д.Лхагваанар шалгарсан.

Ахлахнасныохидынбагаас

1-р байртБ.ДэлэгбагштайСүхбаатардүүргийн3-рсургуулийн «Алтан од»баг,

2-р байртБ.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн «Боловсрол» цогцолбор сургуулийн «Secret team» баг,

3-р байртэзэлсэн Ж.Мөнхтөгс багштай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн «Таван дигваранз» баг,

4-р байртэзэлсэн У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн «Энхтайван» баг шалгарсан бол

хөвгүүдийнбагаас

1-р байртД.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн «Ирээдүй» цогцолбор сургуулийн «Ирээдүйн шонхорууд» баг,

2-р байртТ.Билгүүнбаатар багштай Багануур дүүргийн «Боловсрол» цогцолбор сургуулийн «Рамдс» баг,

3-р байртУ.Гэрэлт-ОдбагштайХан-Уулдүүргийн 52-р сургуулийн «Энх тайван» баг,

4-р байрт Э.Болорцэцэг багштай Баянзүрх дүүргийн33-р сургуулийн «Team-33» багтус тус шалгарсан.

Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн «Алтан од» багийн тоглогч н.Намуун, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн багш Б.Дэлэг, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн «Боловсрол» цогцолбор сургуулийн «Райдс» багийн тоглогч П.Мөнх-Оргил, “Шилдэг дасгалжуулагч”-аар Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн «Райдс» багийн дасгалжуулагч Т.Билгүүнбаатарнар шалгарлаа.

2015-2016 оны хичээлийн жилийн”Сурагчдын лиг“ сагсан бөмбөгийн тэмцээнийг сайн зохион байгуулсан сургуулиудаар Хан-Уул дүүргийн 15-р сургууль, Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 105-р сургууль, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургууль, Баянгол дүүргийн “Монгени” сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 50-р сургууль,»Шилдэг сургууль»-иар Баянзүрх дүүргийн 79-р сургууль шалгарчНийслэлийн Биеийн тамир, спортын газрын өргөмжлөл, Нийслэлийн Боловсролын газрын тусгай шагнал 1.000.000 нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

ОХУ-ын “Кэс-Баскет” ТББ-ын менежер Пермяков М.М Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана,Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр нарт “Сурагчдын лиг”-ийн билэгдлийг гардуулан өглөө.

«Шилдэг хөгжөөн дэмжигч» багаар Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянгол дүүргийн «Монгени» сургуулийн багууд шалгарлаагэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Другие новости