Нийслэлийн засаг даргын нэрэмжит ебс-ийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/200 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага хамтран 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны хооронд 3 насны ангилалаар, 5 үе шаттай амжилттай зохион байгуулсан.
Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90550 мянга гаруй сурагч оролцсон.
Нийслэлийн шигшээ тэмцээнийг 2024 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд нийслэлийн шатанд бага, дунд, ахлах насны шилдэг нийт 52 сургуулийн 96 багийн 1152 тамирчид өрсөлдсөн.

Нийслэлийн шатанд шалгарсан эрэгтэй, эмэгтэй 96 багийн урьдчилсан тоглолтын оноолт — сугалааг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарди” ордны 14 давхарын “А” танхимд зохион байгуулж, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багуудын багш-дасгалжуулагч нарт “Батламж” гардуулсан.
2024 оны 03 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг нээж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд үг хэлсэн.
Тэмцээний нээлтийн ажиллагаан үеэр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 2023 – 2024 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулан “Шилдгийн шилдэг сургууль”-иар шалгарсан Хоролгарав захиралтай Сүхбаатар дүүргийн Монгол гуравдугаар сургуулийн хамт олонд “1.000.000 төгрөг”-ийн эрхийн бичгийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд гардуулсан.

Монголын Спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбооны тэргүүн, Аэробик гимнастикийн Олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Монголын Спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбооны тамирчид Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 2023–2024 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогчдод Акроданкийн үзүүлэх тоглолтоо сонирхуулсан.
Спорт, урлагийн тоглолтын төлбөр болох 1,500,000 төгрөгийг Б.Мөнх-Оргил дасгалжуулагчтай гэрээ байгуулан өөрийн данс руу нь шилжүүлсэн

Бага насны охидын ангилалд:
I байрт: Д.Оюунтунгалаг багштай Х.Хулан ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 151-р сургууль
II байрт: Т.Ганзориг багштай М.Анхилуун ахлагчтай Сүхбаатар дүүргийн 16-р сургууль
III байрт: П.Жавзанпагма багштай Э.Цэлмүүн ахлагчтай Баянзүрх дүүргийн 84-р сургууль

“Шилдэг багш”-аар Сонгинохайрхан дүүргийн 151-р сургуулийн багш Д.Оюунтунгалаг
“Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн 151-р сургуулийн сурагч Х.Хулан

Бага насны хөвгүүдийн ангилалд:
I байрт: Р.Нэргүйбаатар багштай А.Тэнгэр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль
II байрт: Д.Эрдэнэ-Очир багштай А.Дэлгэрэн ахлагчтай Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургууль
III байрт: Б.Мөнхбаатар багштай Б.Амартайван ахлагчтай Баянгол дүүргийн 40-р сургууль

“Шилдэг багш”-аар Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн багш
“Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн сурагч А.Ангараг

Дунд насны охидын ангилалд:
I байрт: Э.Болорцэцэг багштай З.Цэлмүүн ахлагчтай Баянзүрх дүүргийн 33-р сургууль
II байрт: Б.Ариунболд багштай Б.Минжин ахлагчтай Сүхбаатар дүүргийн 31-р сургууль
III байрт: С.Үнэнбат багштай Б.Солонго ахлагчтай Чингэлтэй дүүргийн 117-р сургууль

 Охидын багаас:
“Шилдэг тоглогч”-оор Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч У.Цолмон,
“Шилдэг багш”-аар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн багш Э.Болорцэцэг, 5

Хөвгүүдийн багаас:
“Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ,
“Шилдэг багш”-аар Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш Н.Билгүүн Дунд

Дунд насны хөвгүүдийн ангилалд:
I байрт: Н.Билгүүн багштай Э.Өнөболд ахлагчтай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль
II байрт: З.Бямбажав багштай Б.Билэгт ахлагчтай Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль
III байрт: Н.Шижирбат багштай Д.Тайшир ахлагчтай Баянзүрх дүүргийн 33-р сургууль

Ахлах насны охидын ангилалд:
I байрт: Э.Мөнх-Эрдэнэ багштай О.Ууганцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль,
II байрт: О.Оюун-Эрдэнэ багштай М.Мягмар-Ундраа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль,
III байрт: Б.Алтанхуяг багштай Э.Мишээл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль,

Охидын багаас:
“Шилдэг тоглогч”-оор Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагч Т.Маралжингоо,
“Шилдэг багш”-аар Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш Э.Мөнх-Эрдэнэ

Хөвгүүдийн багаас:
“Шилдэг тоглогч”-оор Хан-Уул дүүргийн “Орхон хасу” сургуулийн сурагч Т.Гүен,
“Шилдэг багш”-аар Хан-Уул дүүргийн “Орхон хасу” сургуулийн багш Э.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарч, цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон.

Ахлах насны хөвгүүдийн ангилалд:
I байрт: Э.Батбямба багштай С.Занданшатар ахлагчтай Хан-Уул дүүргийн “Орхон хасу” сургууль
II байрт: Н.Шижирбат багштай Б.Хүслэн ахлагчтай Баянзүрх дүүргийн 33-р сургууль
III байрт: Т.Одмаа багштай П.Очиржанцан ахлагчтай Чингэлтэй дүүргийн 23-р сургууль

Ноен шоу ХХК-тай “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд шалгарсан тамирчдад олгох медалийг худалдан авах тухай” 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 дугаар гэрээ байгуулан 240 ширхэг медалийг захиалан баг тамирчдад 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон. Никель декель ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад шалгарсан баг, тамирчдад олгох өргөмжлөл, батламж, урилга хулдаасан хэвлэл хийлгэх тухай” гэрээ байгуулан ажилласан. Хулдаасан хэвлэл болон А самбарын эх,хэвлэлийг орууллаа.

Никель декель ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд шалгарсан баг, тамирчдад олгох цом авах тухай” гэрээ байгуулан ажилласан. Ноен шоу ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад зориулж үзель, хөгжим, тайз, чимэглэл, карказ түрээслэх тухай тухай” гэрээ байгуулан ажилласан.

Другие новости